Нүүр хуудас Гадаад мэдээ Киевт усны хоолой задарч дэлбэрэлт болжээ.

Киевт усны хоолой задарч дэлбэрэлт болжээ.

140
0

Украйны нийслэл Киев хотод газар доорх усны хоолой задарч өндөр даралттай ус алдсаны улмаас дэлбэрэлт болж их хэмжээний хөрс шороо агаарт цацагдсан байна. Дэлбэрэлтийн улмаас  6 м өргөн нүх үүсч, хотын гудамжаар шавартай ус үерлэн урсч байв. Энэ нь дулааны цахилгаан станцаас орон сууцны хорооллууд руу түгээдэг өндөр даралттай халуун усны хоолой байсан байна.  Харин азаар дэлбэрэлт болох үед хоолой хүйтэн устай байсан аж.  Мэргэжлийн хүмүүс ямар учраас тухайн үед ус хүйтэн байсныг шалгаж байна.

Тухайн усны хоолойг хариуцдаг ажилчдын ярьснаар 37 жилийн турш огт ашиглагдаагүй байсан хэсгийн хоолой дэлбэрсэн байна.  Усны хоолойн хэвийн ажиллагааг хангахын тулд 25 жил болоод сольдог байхад 37 жил огт ашиглаагүй хоолойг дахин хэрэглэсэн явдалд зарим албан тушаалтнуудыг буруутгаж байгаа юм.

Гэмтлийг засахын тулд усыг хаасан бөгөөд ослын шалтгааныг тодруулах, хоолойг засварлах ажлыг хийж байна. Гэрчүүдийн ярьснаар ”хоолой дэлбэрэх үед 7 давхар байшинтай адил өндөрт ус оргилон гарч байсан бөгөөд тас хийсэн чимээ гарч, засмал зам дээр маш том нүх үүсч, эргэн тойронд нь том том чулуунууд шидэгдсэн байсан” гэжээ. Дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан хэд хэдэн автомашин, байшин барилгад эвдрэл гарсан байна. Азаар хүний амь нас сүйдээгүй ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here