Нүүр хуудас Гадаад мэдээ Криптовалютын зах зээл ханшийн уналттай байна

Криптовалютын зах зээл ханшийн уналттай байна

113
0
crypto-unalt
Криптовалютын зах зээл ханшийн уналттай байна

Криптовалютын зах зээл орон нутгийн цагаар даваа гарагт эргээд томоохон уналтад орж, томоохон криптонууд бүгд ханшийн уналттай гарлаа.

Эх сурвалжийн мэдээлснээр дэлхийн зах зээлийн тэргүүлэгч криптонууд 4-өөс 10 хувийн уналттай байна.

Биткойн (BTC) 4000 ам.доллараас доош бууж, 7 хувиар буурснаар 3868 ам.доллараар арилжигдаж байна. Хэдийгээр 11 сарын 29-нд Биткойн 4,400 ам.доллар болтлоо өссөн ч, дараа өдөр нь 4135 ам.доллар, өнөө өглөө 3870 доллар болтлоо буурчээ.

Биткойны ханш энэ сард нийт 39.6 хувиар буурсан нь маш том уналт юм. Тэгвэл зах зээлийн 2 дахь том крипто болох Ripple (XRP) нь мөн энэ өдөр 5 хувиар буурч, 0.34 ам.доллараар арилжигдаж байна.

Дэлхийн зах зээл дээр арилжаа гүйлгээний эргэлтийн хэмжээгээр 3 дугаарт эрэмбэлэгддэг Ethereum (ETH) 8 хувиар буурч, хамгийн сүүлд мэдээ авахад 108 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.

Этериүм энэ сард нийт 46 хувиар буураад байгаа нь санаа зовоох үзүүлэлт гэдэг нь ойлгомжтой. Даваа гарагаас мягмар гарагт шилжих хугацаанд хамгийн их ханшийн уналт үзүүлсэн крипто нь EOS (EOS) байлаа. Тухайлбал нэг өдрийн дотор 10.3 хувиар буурч, 2.64 доллараар арилжигдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here