АНУ-ын иргэн Жозеф Ким гэгчид 1.1 сая ам.долларын торгууль оноож, 15 сарын хугацаанд баривчлан хорих шийтгэл оногдуулсан байна.
Тэрбээр Чикаго хотод төвтэй өмчийн арилжааны газарт ажилладаг байсан бөгөөд фирмийнхээ данснаас өөрийн хувийн данс руу Bitcoin болон Litecoin шилжүүлсэн нь илэрчээ.
Тухайлбал 601,000 ам.доллартай BTC, LTC-ыг хувьдаа завшсан байна. Сэжигтэн эхний үйлдлийнхээ дараа фирмийнхээ ажилтнуудад баригдаж, улмаар халагдсан ч, ажил олгогч байгууллагынхаа хохирлыг барагдуулахын тулд хувийн хөрөнгө оруулагчдыг луйвардан залилан хийжээ.
Нийт 5 хохирогчоос 545,000 ам.доллартай тэнцэх мөнгийг луйвардахдаа компаниа орхиж, шинээр өөрийн арилжааны компани ажиллалуулах гэж байна хэмээн төөрөгдүүлжээ.
Шүүхийн зүгээс Кимтэй холбоотой 2 хэргийн нэгд нь 1.1 сая ам.долларын торгууль оноож, нөгөө гэмт үйлдэлд нь ийнхүү хорих ялаар шийтгэсэн байна.