Нүүр хуудас Гадаад мэдээ “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож явсан Сирийн армийн онгоцыг буудан унагажээ.

“Лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож явсан Сирийн армийн онгоцыг буудан унагажээ.

134
0

Сирийн Засгийн газраас АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин Сирийн армийн онгоцыг буудан унагасан  хэрэг явдал Ракка мужийн Эс-Саур хотоос холгүйхэн болжээ. Дамаскийн мэдээлснээр, уг онгоц нь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож явсан байна. Энэ хэрэг явдал нь терроризмтой тэмцэх хүчин чармайлтад аюултай үр дагавар учруулж болзошгүй гэж Сирийн армийн мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын тал мэдэгдэхдээ “АНУ-ын дэмжлэгийг хүлээж буй дайчдыг Сирийн эрх баригч дэглэм бөмбөгдсөний дараа өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан” гэжээ. АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтын дэмжлэгийг авч буй Сирийн ардчилсан хүчний босогчид Раккад буй “Лалын улс” бүлэглэлийн бэхлэлтийг бүслээд байгаа юм. Энэ хэрэг явдал Раккагийн захад орших ЖаДин гэдэг хотод болсон .Сирийн онгоцыг буудаж унагахаас хоёр цагийн өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд САХ-ний дайчид руу дайрч нэлээд хэдэн хүнийг шархдуулсан байна гэж АНУ мэдээлжээ. Уг үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авсан нь Сирийн эрх баригч дэглэмийн эсрэг байлдана гэсэн үг биш гэдгийг Америкийн зэвсэгт хүчний мэдэгдэлд онцолсон байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here