Нүүр хуудас Нийгэм Сүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.

Сүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.

315
0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм. Энэ утгаараа өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор хүргэж байна.  Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг нь 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж, хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулж Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэгдсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулах юм байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх бүрэн мэдээллийг  ирсэн иргэн бүр авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here