Нүүр хуудас Гадаад мэдээ ЛИТВА: Санхүүгийн технологийн фирм банкны үйлчилгээ явуулна

ЛИТВА: Санхүүгийн технологийн фирм банкны үйлчилгээ явуулна

87
0
sanhuugiin-technology-pirm
Санхүүгийн технологийн фирм банкны үйлчилгээ явуулна

Криптовалютад эерэгээр ханддаг санхүүгийн технологийн “Revolut” стартап нь Литва улсад банкны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг авч чадсан байна.

Энэ талаар мэдээллийг 12 сарын 12-нд технологийн талаар мэдээ, мэдээлэл бичдэг “TechCrunch” мэдээлсэн.

Дээрх стартап нь Литва улсын банкаар дамжуулан уг зөвшөөрлийг авч чадсан бөгөөд Европ тивийн бусад улс орнуудад ч гэсэн үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Revolut “паспортын дүрэм” буюу Европын холбооны гишүүн улсуудын зах зээл дээр банкны үйл ажиллагаа чөлөөтэйгөөр явуулах эрхийг ашиглаж, цар хүрээгээ тэлэхийг зорьж байна.

Ойрын саруудад “Revolut”-ын Их Британи, Франц, Герман, Польш дахь хэрэглэгчид нь банкны төрөлжсөн үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа юм.

Жилийн өмнөөс уг стартап криптовалютуудыг дэмжин ажиллаж эхэлсэн. Одоо компанийн талаар бичсэн мэдээллийг блог дээр, Revolut нь хэрэглэгчдээ “Bitcoin”, “Ethereum”, “Litecoin”, “Bitcoin Cash”, “Ripple” зэрэг криптотой харилцах боломжийг олгодог гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here