Нүүр хуудас Гадаад мэдээ Лондоны “Парсонс Грийн” метроны буудалд бөмбөг дэлбэрчээ.

Лондоны “Парсонс Грийн” метроны буудалд бөмбөг дэлбэрчээ.

139
0

Лондоны “Парсонс Грийн” метроны буудалд дэлбэрэлт болсны улмаас зарим зорчигчид галд өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээлээ. Британийн нийслэлийн цагдаагийнхан энэ тухай мэдээлэл хүлээн авсан бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнууд дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар террорист ажиллагаа байж магадгүй хэмээн тооцоолж байгаа юм байна. “The Sun” сонинд нийтлэгдсэн зургуудаас харахад галт тэргэн дэх ууттай цагаан хувинд бөмбөг дэлбэрчээ. Галт тэрэгний дотоод эд анги эвдэрч гэмтээгүй, харин сэжиг бүхий зүйлийн эргэн тойрон зорчигчдын эд зүйлс тарчээ. Дэлбэрэлтийн улмаас 18 хүн нас барсан талаар мэдээлж байна. Хэргийн газарт гал түймэртэй тэмцэх баг болон түргэн тусламжийнхан ажиллаж эхэлжээ. “Парсонс Грийн” нь Лондоны баруун хэсэг, Фулхэм дүүрэгт байрладаг бөгөөд тэндээс оршин суугчид ажил руугаа явцгаадаг байна. Их Британий эрх баригчид энэхүү дэлбэрэлтийг гэмт халдлага хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here