Нүүр хуудас Гадаад мэдээ Лондон хотын баруун зүгт орших 24 давхар орон сууцанд гал гарчээ.

Лондон хотын баруун зүгт орших 24 давхар орон сууцанд гал гарчээ.

203
0

Лондон хотын баруун зүгт орших 24 давхар орон сууцанд гарсан галын улмаас 12 хүн амь үрэгджээ. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээллээ. Гал сөнөөгчид дуудлага хүлээн авснаасаа хойш 65 хүнийг байшингаас гарган авчээ. Гэрчүүдийн ярьснаар хүмүүс гал болон их хэмжээний утааны улмаас барилгаас гарч чадахгүй байсан тул зарим нь цонхоор үсэрч байсан гэнэ. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй галын учир шалтгааныг  шалгах явцад сайтар хяналт тавихаа амласан байна. Гал гарах үеэр барилгад хэдэн зуун хүн байсан ба ихэнх нь унтаж байжээ. 24 давхар барилгад 120 айлын орон сууц байдаг аж. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

БиБиСи агентлагийн мэдээлснээр гал сөнөөгчид 24 цагийн турш галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаач зарим газарт галын дөл харагдсаар байна. Гал сөнөөгчид дүүжин тавцан ашиглан, барилгын давхар болгоныг сайтар шалгаж байгаа гэнэ.

Яаралтай түргэн тусламжийн албанаас мэдээлснээр 68 оршин суугчид анхан шатны тусламж үзүүлсэн ба эдгээр иргэдийг Лондон хотын зургаан эмнэлэгт хуваарилан хүргэснээс 18 иргэний биеийн байдал хүнд байсан аж. Эмнэлгийн анхан шатны тусламж авсан 10 иргэн өөрсдөө эмнэлэг рүү явсан гэнэ.

Ор сураггүй болсон олон хүн байгаа ба гэр бүл, ойр дотныхон нь тэднийг олохын тулд нийгмийн сүлжээгээр дамжуулан тусламж хүссэн байна. Гэрчүүдийн ярьж байгаагаар барилгаас гарч чадахгүй байсан иргэд гар утас болон гар чийдэнгийн гэрэл ашиглан тусламж хүсч байсан ба нэг эмэгтэй хүүхдээ цонхоороо шидсэнийг барьж авчээ. Лондон хотын Гал сөнөөх албанаас барилга нурах аюул байхгүй Одоогийн байдлаар 44 өрхийг өөр байр луу нүүлгэн шилжүүлээд байгаа гэнэ. Тус орон сууцыг сэргээн засах ажил өнгөрсөн жилийн тавдугаар сард хийгдэж дууссан ба үүнд 10 сая гаруй ам. доллар зарцуулжээ. Засварын явцад барилгын гадна фасадыг шинэчилж, барилгыг нийтийн дулааны системээр хангажээ.

Сэргээн засах ажлаас өмнө болон дараа тус байрны оршин суугчид  барилга галд өртөх эрсдэлтэй мөн галын аюул гарсан тохиолдолд тус байшин руу гал сөнөөх машин орох зам хязгаарлагдмал талаар  анхааруулж байжээ.

Уг барилгатай адил засварын ажил хийгдсэн бусад бүх барилгуудад шалгалт явуулахаа салбарын сайд Ник Херд мэдэгдсэн байна. Сэргээн засах ажлыг гүйцэтгэсэн байгууллагаас засварын ажлыг барилгын хяналт, галын аюулгүй байдал болон эрүүл мэндийн стандартын дагуу хийгдсэн болохыг мэдэгдэж байсан гэнэ.

Гал юунаас болж үүсэн талаар ярихад хэтэрхий эрт байгаа ба гал гарсан орон сууцыг аюулгүй байдлыг үүднээс тогтмол шалгадаг байсан ч илүү нарийн шалгах ёстой байсан талаар оршин суугчид ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here