Нүүр хуудас Нийгэм Орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд…

Орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд…

193
0
Орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд
Орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд
Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн  ээлжит 14 дугаар хуралдаанаар   Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна.  Уг хөтөлбөрийн зорилт, зорилго, хүрэх үр дүнгийн талаар тус хурал  Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П. Баярхүү танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ  “ 2017 оны жилийн эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  380 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь буюу 164 мянган  айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн  57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа  тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  24 байршилд хэрэгжиж байгаа  16109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 гаруй мянган  өрхийн орон сууц ашиглалтад орох  байснаас  5 мянган  өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.  Энэ нь уг төслийг зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага бий” гэдгийг онцолсон байна.  Мөн Улаанбаатар хотын хэмжээнд  1965 – 2000 онд ашиглалтанд орсон  14 хороололд баригдсан  угсармал орон сууцны  1077  ш блок барилгад нийслэлийн хүн амын  20 хувь  болсон  45 мянган өрх амьдарч байна.   Дээрхи барилгын  дулаан, техникийн  шиэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас  10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм.

Тиймээс  орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд , бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх өргөтгөх,  хөгжлийн шинэ түвшинд гаргах  цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна.  Хөтөлбөр нь 9 зорилт бүхий  5 бүлэгтэй.

Бага , дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулна.  Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил ,  хороолол байгуулам боломжтой байршлуудад  эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн  засгийн  үндэслэл , зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй  нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна.  Угсармал орон сууцны барилгуудыг иргэдийн ая тухтай амьдрах  орчныг бүрдүүлэх зорилгоор дулаан алдагдалыг бууруулах, гадна фасад , дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт  технологийг нэвтрүүлнэ зэрэг зорилт тусгажээ.  Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ гэдгийг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here