Нүүр хуудас Гадаад мэдээ Мальт улс AI технологийн тэргүүлэгч болохоор зорьж байна

Мальт улс AI технологийн тэргүүлэгч болохоор зорьж байна

180
0
malta-01
Мальт улс AI технологийн тэргүүлэгч болохоор зорьж байна

Мальт улсын засгийн газар нь үндэсний хиймэл оюун ухаан буюу AI /artificial intelligence/ стратегийг боловсруулах ажлын хэсэг гаргаж буйгаа зарлалаа.

Мөн Мальт улс нь Блокчейн технологийг бүрэн нэвтрүүлсэн арал болох зорилгодоо ихээхэн амжилт гаргасан тул, одоо AI чиглэлээр ажиллахаар шийджээ.

Тэр дундаа AI (artificial intelligence) чиглэлээр дэлхийн топ улсуудын нэг болохыг зорьж байна. Санхүүгийн үйлчилгээ, дижитал эдийн засаг ба инновацийг хариуцсан сайд Сильвио Шембри хэлэхдээ, блокчейн технологид зориулан хууль эрхзүйн таатай орчны зохицуулалт хийсэн шигээ AI технологид хөгжих орчныг нь үүсгэх гэнэ.

Мальтагийн засгийн газар нь үндэснийхээ AI стратегид зориулан, вебсайтыг аль хэдийн ажиллалуулаад эхэлжээ. Хиймэл оюун ухааны төслүүдэд Мальт улсын дижитал инновацийн удирдах газар мониторинг хийн ажиллана.

Дашрамд хэлэхэд, Мальт улс нь блокчейн болон криптовалюттай холбоотой бизнесүүдэд нөхөрсөг, дэмжсэн бодлого баримталдаг гэдгээрээ нэр хүндтэй болоод байгаа юм.

Одоогийн байдлаар Binance, OKex, BitPay зэрэг дэлхийн томоохон крипто арилжаа Мальт аралд төв оффис оо байрлуулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here