Нүүр хуудас Гадаад мэдээ МАЛЬТ: Крипто гүйлгээг АНУ-ын Кибер аюулгүй байдлын фирм хянана

МАЛЬТ: Крипто гүйлгээг АНУ-ын Кибер аюулгүй байдлын фирм хянана

42
0
malta-crypto
Крипто гүйлгээг АНУ-ын Кибер аюулгүй байдлын фирм хянана

Мальт улсын санхүүгийн зохицуулах газар нь Кристо гүйлгээ шилжүүлгүүдийг хянах зорилгоор кибер аюулгүй байдлын фирм ажиллалуулахаар болжээ.

MFSA (Malta Financial Services Authority) буюу санхүүгийн үйлчилгээ зохицуулах газар нь АНУ-ын кибер аюулгүй байдлын “Ciphertrace”-ийг уг ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон байна.

“Cipthertrace” нь дотоодын крипто арилжаад дамжин хийгдэж байгаа бүх гүйлгээ шилжүүлгүүдийн мэдээллийг хянах бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ICO” тэргүүтэй дижитал wallet-ыг ч гэсэн давхар хянах юм.

Одоогийн байдлаар Мальт улсын санхүүгийн зохицуулах газар нь виртуал санхүүгийн агентын газраас ажиллах гэсэн нийт 29 криптовалютын бизнесийн байгууллагаас өргөдлийг нь хүлээн аваад байгаа гэнэ.

Тэдгээр виртуал санхүүгийн агентууд нь энэ сарын сүүлчээр зөвшөөрлөө авсан тохиолдолд, криптовалют арилжааны газар ажиллалуулах дараачийн хүсэлтээ өргөн барих юм.

Дашрамд хэлэхэд Мальт улсын санхүүгийн зохицуулах газрын сонгоод буй “Ciphertrace” блокчейн аюулгүй байдлын фирм нь 2015 онд АНУ-ын технологийн өлгий болсон Цахиурын хөндийд үүсгэн байгуулагдаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here