Нүүр хуудас Гадаад мэдээ Марк Цукербергийн зөвлөгөө.

Марк Цукербергийн зөвлөгөө.

420
0

Марк Цукерберг Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан үг хэлж, докторын зэргээ өчигдөр гардан авлаа. Өдгөө 33 настай тэрээр дэлхийн хамгийн баян таван эрхмийн нэг бөгөөд 12 жилийн өмнө Харвардын их сургуулийг хаяж, Facebook-ийг бүтээсэн түүхтэй.

30 минут үргэлжилсэн ярианыхаа явцад Цукерберг улс төр, цаг уурын өөрчлөлт, өрхийн орлого гээд олон сэдвээр ярьсан бөгөөд түүний хэлсэн үгийн оргил нь “Өөрчлөлт өөрөөс чинь эхэлдэг, Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс хийдэг юм” гэсэн үг байлаа.

Марк Цукерберг  Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхийлөгч Фауст, Хяналтын хорооны гишүүд, үе үеийн төгсөгчид, найзууд, эцэг эхчүүд, удирдах зөвлөлийн гишүүд, дэлхийн хамгийн шилдэг сургуулийг төгсөгчид өө:

Өнөөдөр би энд та бүхэнтэй хамт байгаа нь нэр төрийн хэрэг юм. Учир нь та бүхэн миний хэзээ ч чадахгүй тийм зүйлийг гүйцэлдүүлж чадлаа. Үнэн хэрэгтээ энэ яриаг дуусгавал би Харвардын их сургуульд элсэн орсноос хойш дуусгаж буй анхны зүйл минь болно. 2017 оны бүх төгсөгч нарт баяр хүргэе.

Бид бүгд нэгэн үеийнхэн. Энэ л талбайгаар бид арав гаруйхан жилийн зайтай алхаж, нэг л үзэл суртлаар хүмүүжиж, Ec10/Эдийн засгийн лекц/-ийн үеэр унтаж байсан нэг үеийнхэн. Магадгүй бид өөр замаар энэ хүртэл явсан байх. Гэхдээ өнөөдөр би өөрийн үеийнхнийхээ тухай ойлгосон бүхнээ, бидний хамтдаа бүтээж буй шинэ ертөнцийн тухай та бүхэнтэй хуваалцмаар байна.

Юун түрүүнд, сүүлийн хэдэн өдөр миний амьдралын гайхалтай дурсамжуудыг сэдрээсэн өдрүүд байлаа. Та бүхний хэд нь хамгийн анх Харвардын их сургуульд тэнцсэн гэдэг цахим шуудангаа авахдаа юу хийж байснаа санадаг вэ? Би тэр үед Civilization тоглож байгаад, шинэ цахим шуудан ирэхэд нь доошоо шатаар гүйж, аавдаа хэлсэн юмдаг.

Харин аав намайг цахим шуудангаа нээж байгааг бичлэг болгон үлдээх нь зөв санаа гэж бодсон нь хачирхалтай. Үнэн хэрэгтээ тэнцээгүй гэдэг хариу авсан, гунигтай бичлэг болж үлдэж болох л байсан. Би нэг л зүйлийг хэлж чадна. Миний эцэг эхийн хувьд намайг Харвардад орсноор минь л хамгийн их бахархдаг. Ээж толгой дохиж байна.

Присциллатай танилцсан минь хамгийн онцгой үйл явдал…

the-12-year-relationship-of-college-sweethearts-mark-zuckerberg-and-priscilla-chan-173131-505499139

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here