Нүүр хуудас Гадаад мэдээ Меланья Трамп Цагаан ордон руу нүүж байгаадаа баяртай байна.

Меланья Трамп Цагаан ордон руу нүүж байгаадаа баяртай байна.

146
0

2017 оны 6сарын 11-нд  АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп “Twitter” хуудастаа Цагаан ордон руу нүүж байгаадаа баяртай байгаа тухай бичин, Америкийн Ерөнхийлөгчийн албан ёсны ордны цонхоор авсан гэрэл зургийг сэтгэгдлийн хамтаар нийтэлжээ.  Тэрээр “Би шинэ гэртээ гэр бүлээрээ сайхан амьдрах тэр мөчийг тэсч ядан хүлээж байна” хэмээн бичээд, төгсгөлд нь нүүх өдрөө тавьсан байна. Өмнө нь “Politico” сонин эх сурвалжийг иш татан, зургадугаар сарын 14-нд Нью-Йоркийн Манхеттэны тэнгэр баганадсан “Trump Tower”-д амьдарч байсан Меланья, Ерөнхийлөгчийн бага хүү Бэрроны хамтаар Вашингтон руу нүүнэ гэж мэдээлсэн билээ.

Өдгөө 70 настай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гурван удаа гэрлэсэн, анхны эхнэр Ивана Трампаасаа  Доналд, Иванка, Эрик гэсэн насанд хүрсэн гурван хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр Марла нь Тиффани гэдэг охин төрүүлсэн. Тэрбумтаны тав дахь хүүхдэд зориулсан ёслолын арга хэмжээн дээр Элтон Жон өөрийн биеэр ирж дуулсан юм. Ер нь Доналд Трамп хүүхдүүддээ гар татдаггүй. Өнгөрсөн жил л гэхэд том хүү Доналдынхаа хуримыг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн юм . Бэрроноос бусад нь бүгд том болсон. Түүний гурав дахь эхнэр Словенийн загвар өмсөгч Мелани Кнаусс 60 настай тэрбумтанд хүү төрүүлж өгсөн. Охин Иванка Ерөнхийлөгчийн туслахад тооцогддог, Цагаан ордонд өөрийн албан өрөөтэй аж. Иванка Трамп өөрийн нөхөр Жаред Кушнерын хамтаар Вашингтоны элит дүүрэгт байрлалтай Калорамын гурван давхар харшид амьдардаг байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here