Нүүр хуудас Гадаад мэдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг авахыг...

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг авахыг зөвшөөрчээ.

194
0

НАСАУ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, пуужингууд хөөргөн олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа учир НҮБ тус улсад нэмэлт хориг тавихаар боллоо. НҮБ-ын энэхүү тогтоолын төслийг батлахыг ОХУ болон Хятад улс санал нэгтэйгээр дэмжсэнээр Хойд Солонгосын эсрэг илүү чанга хатуу арга хэмжээ авахаар болоод байна. Энэ хоёр улс өмнө нь БНАСАУ-ын эсрэг хориг тавихдаа анхааралтай хандах хэрэгтэй, хариу үр дагавраас нь болгоомжлох шаардлагатай гэсэн байр суурьтай байсан юм. Шинээр хориг арга хэмжээ авахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон бүгд зөвшөөрчээ.

Түүнчлэн АНУ Хойд Солонгосын нүүрс, хар тугалга, далайн экспортыг хориглох шийдвэр гаргасан байна. НҮБ-ын тогтоолоор БНАСАУ-д жилд хоёр сая баррелаас илүү хэмжээтэй боловсруулсан нефтийг нийлүүлэх хориотой боллоо. Тус улсад нийлүүлдэг боловсруулсан нефтийн тал хувь нь ийнхүү үгүй болж байгаа юм. Мөн гадаадад ажиллаж байгаа хойд солонгосчууд эх орон руугаа мөнгө шилжүүлэхийг хоригложээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here