Нүүр хуудас Спорт Монголын”Улаанбаатар Хангарьд” баг Тайваний гранприд тавдугаар байр эзэллээ.

Монголын”Улаанбаатар Хангарьд” баг Тайваний гранприд тавдугаар байр эзэллээ.

498
0

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 /ФИБА 3х3/-ийн энэ оны хамгийн сүүлчийн гранпри тэмцээн Тайпэй хотноо өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монголын Улаанбаатар Хангарьд баг өрсөлдсөн юм. Эхний тоглолтоо Иорданы багтай хийж 22:06-аар илт илүүрхсэн юм. Хэсгийн хоёрдахь тоглолт нь хамгийн чухал, хамгийн хүчтэй өрсөлдөгч Латвийн Рига баг нь энэ оны ФИБА3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн баг байлаа. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европын АШТ-ний  аваргын төлөө тоглох эрхээ Дэлхийн хамгийн хүчирхэг баг  Дэлхийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, Их дуулгын 12 удаагийн аварга, Гранпригийн 13 удаагийн аварга Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин босоо аваргуудыг буулган авч сенсаацийг тарьсан. Улмаар  Латвичүүд аваргын төлөө өмнөх Европ тивийн аварга Словений багийг хожин аваргалсан.

Хүчирхэг Латвийн багтай Тайпэйгийн гранприд манай залуус тоглолоо. Тоглолт эхнээс хүчтэй хамгаалалт, онооны тэргүүллийг ээлжлэн авсан маш өрсөлдөөнтэй тоглолт болж эцсийн мөчид Монголын баг 16:17 харьцаатай Европ тивийн шинэ аварга Латвийн багийг анх удаагаа хожлоо.

Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайваний багийн эсрэг хийж 22:06 харьцаатай хожин хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч хасагдах шатанд Словений багтай таарсан. Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, энэ оны мөнгөн медальт, Уцуномия Их Дуулгын хоёрдугаар байр, Дэлхийн АШТ-ний хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг юм. Словений багтай гал гарсан ширүүн тоглолтыг хийж 17:18 харьцаатай хожигдон Тайваний гранпригийн тавдугаар байрт орлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here