Нүүр хуудас Гадаад мэдээ Онгоцны үйлчлэгч эмэгтэй унажээ

Онгоцны үйлчлэгч эмэгтэй унажээ

115
0

Хятадын нислэгийн компани “China Eastern”-ийн нэгэн үйлчлэгч эмэгтэй онгоцны хаалгыг хаах гэж байгаад унажээ. “South China Morning Post”-ын мэдээлснээр уг явдал энэ сарын 23-нд болсон байна. Гурван метрийн өндрөөс бүсгүйг унахад онгоцыг хөөргөлтөд бэлтгэж, хянаж шалгаж байсан техникийн албаныхан олж харжээ. Үйлчлэгч бүсгүйг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Тэрбээр нэлээд их гэмтэл авчээ. Нислэгийн багийн хоёр хүний хийх ёстой ажлыг үйлчлэгч бүсгүй дүрэм зөрчиж ганцаараа хийж байгаад унасан гэж урд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here