Нүүр хуудас Гадаад мэдээ Онгоцонд мэндэлсэн хүү бүх насаараа авиа компанийн онгоцоор үнэ төлбөргүй зорчих эрхтэй...

Онгоцонд мэндэлсэн хүү бүх насаараа авиа компанийн онгоцоор үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.

163
0

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн иргэний агаарын тээврийн онгоцонд саяхан нэгэн жирэмсэн ээж хүүхдээ төрүүлсэн хэрэг гарчээ. Шинэ төрсөн хүүд  авиа компанийн удирдлагууд  бэлэг болгож, бүх насаараа тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгийн мөн гардуулжээ.

Энэтхэгийн агаарын тээврийн “Jet Airways” компанийн Энэтхэг-Саудын Араб чиглэлийн нислэгт зорчиж явсан эмэгтэй далайн төвшнөөс дээш 35 мянган фийтийн өндөрт онгоц нисч явахад гэнэт өвдөн төрж,  хүүтэй болсон байна. Азаар тухайн үед зорчигчдын дунд бага эмч байсан бөгөөд хүүг эх барьж авчээ.  Тухайн үед бүсгүйн төрөх хугацаа нь болоогүй байсан гэдгийг авиа компаниас онцолж байна.

Мөн төрөх явцад элдэв хүндрэл гараагүй бөгөөд онгоц газардсаны дараа эх хүүхдийг Мумбай хотын эмнэлэгт хүргэжээ. Тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here