Нүүр хуудас Гадаад мэдээ Оны онцлох хүнээр Владимир Путин VS Дональд Трамп

Оны онцлох хүнээр Владимир Путин VS Дональд Трамп

176
0
time-setguul-onii-ontsloh-hun-2018
Оны онцлох хүнээр Владимир Путин VS Дональд Трамп

Америкийн “Тайм” сэтгүүл “Оны онцлох хүн”-ийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жил тодрох магадлалтай хүмүүсийн дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп нар дээгүүр жагсаж байна.

“Тайм” сэтгүүл өөрийн интернэт сайтаар дамжуулан өчигдөр энэ тухай мэдээлжээ. Оросын удирдагчийн хувьд өнгөрөгч хавар болсон Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дахин зургаан жил төр барих эрхээ баталгаажуулсныг “Тайм” сэтгүүлийн редакц дурдаад, 2016 оны Америкийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн,

Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан Сергей Скрипалийг Их Британид хордуулсан зэрэгт Оросыг буруутгаж, Украйнтай харилцах харилцаа нь илт хурцдаад байх үед Владимир Путин ийнхүү ялалт байгуулж чадсаныг онцолсон байна.

Харин Дональд Трампын засаг захиргааны тухайд “Зөрчилтэй бодлого” хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Америкийн сонгуульд оросууд нөлөөлсөн гэдэг хардлагаас үүдэлтэй мөрдөн шалгалтын улмаас ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч байгааг “Тайм” сэтгүүлд өгүүлсэн байна.

Тэрхүү асуудлыг 2017 оны тавдугаар сараас хойш шалгаж, хэдийнэ 32 хувь хүн, гурван компанид зэм тулгаад байгаа АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер бас “Тайм”-ын “Онцлох хүн”-ээр шалгарах магадлалтай хүмүүсийн тоонд багтжээ.

Турк улсад хөнөөгдсөн Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги, Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Пхеньян, Вашингтоны хооронд зуучилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар бас жагсаалтад орсон байна.

Дэлхий даяар сая, сая хүний анхаарлын төвд байгаа Британийн хунтайж Харригийн гэргий Меган Маркл, ер бусын их амжилт олж байгаа Америкийн “Хар ирвэс” киноны найруулагч Райан Куглер зэрэг хүмүүс энэ жилийн “Онцлох хүн”-д нэр дэвшигчид дунд дээгүүр явааг “Тайм”-ынхан мэдээлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here