Нүүр хуудас Гадаад мэдээ Оросын Гадаад хэргийн яам АНУ дахь ОХУ-ын дипломат ажилчдын тоотой тэнцүүлнэ.

Оросын Гадаад хэргийн яам АНУ дахь ОХУ-ын дипломат ажилчдын тоотой тэнцүүлнэ.

169
0

АНУ-ын  Сенатын танхим  2017 оны 07 сарын 27 -ны өдөр ОХУ болон Иран, Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээг дэмжиж, хуулийн төслийг ерөнхийлөгч Дональд Трампад хүргүүлсэн юм.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ойр байдаг нөлөө бүхий эрхмүүд, мөн Оросын стратегийн чухал салбаруудад хориг тавих тухай асуудал багтжээ. ОХУ-ын эсрэг шинээр авч хэрэгжүүлэх болсон хориг арга хэмжээний хариуд Москва Орос дахь АНУ-ын дипломат ажилчдын тоог багасгаж, тэдний ашиглаж байсан хоёр үл хөдлөх хөрөнгийг царцаах шийдвэр гаргажээ. Хуулийн төсөлд АНУ-ын ерөнхийлөгч гарын үсэг зурж, баталснаар хэрэгжиж эхлэх юм. Харин үүнээс урьтаж Оросын Гадаад хэргийн яам тус улс дахь АНУ-ын дипломатчидын тоог есдүгээр сарын 1-нээс өмнө 455 хүртэл багасгах шаардлага тавьсан байна. Орост одоо АНУ-ын хэдэн дипломат ажилтан ажилладаг эсэх тодорхой тоо баримт дурдаагүй боловч хэдэн зуун дипломатч нутаг буцах нь тодорхой гэнэ. 455 гэдгийн шалтгаан нь АНУ дахь ОХУ-ын дипломат ажилчдын тоотой тэнцүүлэх гэсэн шаардлага ажээ. Түүнчлэн наймдугаар сарын 1-нээс эхлэн зуслангийн байр, агуулах хэлбэрээр ашиглаж байсан Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here