Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-д суугаа элчин сайдыг эгүүлэн татах шийдвэрийг Европын холбоо гаргав

ОХУ-д суугаа элчин сайдыг эгүүлэн татах шийдвэрийг Европын холбоо гаргав

199
0
Е холбоо
Европын Холбооны шйидвэр

Оросын тагнуулын ерөнхий газрын офицер асан Скрипаль охиныхоо хамтаар Британийн Солсбери хотод хордсон асуудлыг өчигдөр Брюссельд эхэлсэн Европын Холбооны дээд уулзалтаар хэлэлцсэн байна.

Европын Холбооны гишүүн орнуудын дээд уулзалтын үр дүнд тус холбооноос ОХУ-д суугаа элчин сайдыг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн байна.

Энэ тухай Шведийн Ерөнхий сайд Стефан Левен мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулж байна. Мөн Европын зөвлөлийн хэвлэлийн албанаас энэ мэдээллийг баталсан байна. Үүний зэрэгцээ Европын Холбооны орнууд Солсберид гарсан энэ хэргийн үр дагаврыг зохицуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл Оросын эрх баригчдын зүгээс барьж байгаа хариултуудаас үүдэн гарах үр дагавартай холбоотой авах арга хэмжээгээ харилцан зохицуулах тохиролцоонд хүрсэн байна.

Үүний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 4-ны өдөр Оросын тагнуулын ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль түүний охин Юлия Скрипаль нарыг ямар хороор хордуулсныг нь тогтоосноо мэдэгдсэн. Тереза Мэй Германы канцлер, Францын Ерөнхийлөгч нартай уулзахдаа Портон Дауны тэргүүлэх эрдэмтэд химийн хорт бодисыг нь Новичок бүлгийнх болохыг тогтоосон тухай мэдээлсэн байна.

Түүнчлэн ОХУ өмнө нь энэ төрлийн химийн бодисыг үйлдвэрлэж байсныг мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Герман, Франц улсууд ч Москва энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгааг, ойрын өдрүүдэд энэ асуудлаар тусдаа уулзалт хийхээр товлосныг Их Британийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна. Британийн Солсбери хотод энэ сарын 4 ны өдөр Оросын тагнуулын ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль түүний охин Юлия Скрипаль нарыг хордуулсан хэрэг гарсан юм. Британийн тал энэ хэрэгт ОХУ-ыг холбоотой гэж баталж байгаа ч Москва эрс эсэргүүцэж мөрдөн шалгах ажиллагаанд нь хамтрахыг санал болгосоор байгаа ч Лондон хүлээн аваагүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here