Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны биечилсэн уулзалт.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны биечилсэн уулзалт.

185
0

ХБНГУ-ын Гамбург хотноо эхэлсэн “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр, хамгийн их хүлээлт үүсгээд байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны биечилсэн уулзалт болов. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Мэдээлэлд бүх хүний нүд хоёр орны удирдагч дээр тусаж байсныг онцолжээ.

Трамп Путинтэй Украин Сири дэх ОХУ-ын үйл ажиллагаа болон 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг Москва будлиулсан асуудлаар ярилцаж, хамтран ажиллах арга зам олохыг хүсч байна гэжээ. Баасан гаригт Трамп өөрийн твиттер хуудастаа “Би өнөөдөр дэлхийн бүх удирдагчтай, түүн дотор Владимир Путинтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Би улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцэх болно” хэмээн бичсэн байна.

ТАСС  агентлагийн мэдээлснээр, уулзалтын үеэр тэд гар барилцжээ. Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Дмитрий Песков хэлэхдээ “Тэд гараа барилцаад, тун удахгүй тусдаа дахин уулзацгаая” гэсэн хэмээн  мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here