Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын нэрт жүжигчин Николай Караченцов таалал төгслөө

ОХУ-ын нэрт жүжигчин Николай Караченцов таалал төгслөө

203
0
Николай Караченцов
Жүжигчин Николай Караченцов

Оросын жүжигчин Николай Караченцов Москва хотод баасан гарагт 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүний хүү Андрей Караченцов ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Тэрбээр Москва хотын 62 дугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өглөө нас баржээ.

Николай Караченцов “Том хүү”, “Капуцины цэцэрлэгт гудамжнаас ирсэн хүн”, “Цагаан шүүдэр”, “Электрон жаалын адал явдал” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн билээ.

2005 оны хоёрдугаар сарын 28-нд жүжигчин автомашины осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авчээ.

Нэг жилийн өмнө түүнд уушгины хорт хавдар илэрсэн байна. Тэрбээр хорт хавдрын эмчилгээг эхлүүлж, арванхоёрдугаар сард эхний эмчилгээгээ хийлгэж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here