Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын тамирчин, Пауэрлифтингийн дэлхийн аварга амиа алджээ.

ОХУ-ын тамирчин, Пауэрлифтингийн дэлхийн аварга амиа алджээ.

124
0

Andrei Drachyov.jpg

Пауэрлифтингийн дэлхийн аварга ОХУ-ын тамирчин Андрей Драчёв Ням гарагийн өглөө Хабаровск хотод болсон гудамжны зодооны үеэр амиа алдсан байна.

Хабаровск хотын нэгэн кафены гадаа өглөө эрт болсон зодооны дүрс бичлэг хяналтын камерт бичигдэж үлдсэн байна. Маргаанаа гар зөрүүлж шийдэхээр болсон залуусын зодоонд 32 настай Драчёв ялагдсан нь бичлэгээс харагдаж байгаа юм. Түүний өрсөлдөгч нь гардан тулааны өндөр бэлтгэлтэй нэгэн байсан бололтой. Тамирчны толгойд хэд хэдэн удаа хүчтэй өшиглөсний дараа хүчтэй цохилтууд угсруулан хийсэн байна. Энэ үед кафены хамгаалагч нар зодооныг зогсоожээ. Талийгаачийг эмнэлэгт хүргэсний дараа тархины гэмтлийн улмаас нас барсан байна.

Драчёв 2008 онд залуучуудын дэлхийн аварга болж, 2011 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүж байсан билээ. Алуурчныг Анар Аллахверанов гэгч болохыг тодорхойлж, эрэн сурвалжилж эхэлжээ.  Мөн долдугаар сарын сүүлээр Европын залуучуудын хоёр удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин  2020 оны Олимпийн наадамд ОХУ-ыг төлөөлөн оролцохоор бэлдэж байсан  Юрий Власко Байгал нуурын эрэг дээр бусдад зодуулж амиа алдсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here