Нүүр хуудас Гадаад мэдээ ОХУ-ын цэрэг Молдавт байрлаж байгаа нь“ОУ-н энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад...

ОХУ-ын цэрэг Молдавт байрлаж байгаа нь“ОУ-н энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад заналхийлж байна”гэнэ.

187
0

Молдав улс 9 дүгээр сарын 12-нд эхлэх Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганы хэлэлцэх асуудалд Оросын энхийг сахиулагчдыг Приднестровьягаас гаргах асуудлыг оруулах хүсэлт тавин НҮБ-д ханджээ. Мягмар гарагт нийтлэгдсэн НҮБ-д суух Молдавын Байнгын төлөөлөгч Виктор Мораругийн захидалд ОХУ-ын цэргийн албан хаагчид тус улсад байрлаж байгаа нь “олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад заналхийлж байна” гэж баталжээ.

Молдовын Бүгд найрамдах улсын засгийн газар НҮБ-ын үндсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн дагуу дээр дурдсан гадаадын зэвсэгт хүчнийг тус улсын нутаг дэвсгэрээс бүрэн гаргах асуудлыг Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганы хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүсч байна” гэж дипломатч бичжээ. Тэрбээр “Молдав улсын нутаг дэвсгэрээс гадаадын зэвсэгт хүчнийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр, тодорхой журмын дагуу бүрэн гаргах” үйл явцыг дуусгахад чиглэсэн хүч чармайлтыг дэмжихийг НҮБ-аас хүсчээ.

Түүний хэлснээр, Ерөнхий ассамблей энэ асуудлыг авч хэлэлцэх нь “олон улсын энх тайван, аюулгүй байдал аюул заналхийлэлд орж болзошгүй бүс нутагт урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаанд шаардагдах практик алхам болох” ажээ.

В.Морару 1999 онд батлагдсан Европын аюулгүй байдал, хамгийн ажиллагааны байгууллагын “ОХУ Молдавын нутаг дэвсгэрээс цэргээ 2002 оны эцэс гэхэд гаргаж дуусгана гэсэн үүрэг хүлээсэн” тунхаг бичгээс иш татан дурджээ. “Гадаадын зэвсэгт хүчин аль нэг улсын нутаг дэвсгэр дээр тухайн улсын зөвшөөрөлгүйгээр байрлаж болохгүй гэсэн олон улсын эрх зүйн зарчим бүх улс оронд хүчинтэй үйлчлэх ёстой” хэмээн дипломатч онцлон тэмдэглэжээ.

Оросын энхийг сахиулагчид Молдав улстай 1992 оны 7 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан “Молдавын Бүгд найрамдах улсын Приднестровын бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх зарчмын тухай” хэлэлцээрийн дагуу Приднестровын мөргөлдөөний бүсэд очин байрлажээ. Оросын энхийг сахиулагчид Молдавын цагдаа, Приднестровын сайн дурын цэргүүдийн хооронд явагдаж байсан байлдааны ажиллагааг зогсоосон төдийгүй хяналтаас гарсан зэвсэгт бүлэглэлүүд, дээрэмчид тонуулчдыг аюулгүй болгожээ.

Одоогийн байдлаар Оросын цэргийнхэн Молдав, Приднестровын “цэнхэр дуулгатнууд”-ын хамтаар тус бүс нутагт энхийг сахиулж байгаа аж. Тэдний үүрэг даалгаварт Зөвлөлтийн цэргийг гаргаснаас хойш Европын орнуудаас тус улсад оруулж ирсэн байлдааны 20 000 тонн сум хэрэгсэл хадгалагдаж буй цэргийн агуулахуудын хамгаалалт ордог байна. Одоогийн байдлаар Приднестровт байрлаж буй Оросын энхийг сахиулагчид Украин улс өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ хангалт нэвтрүүлэхийг зогсоосны улмаас үнэн хэрэг дээрээ түгжигдмэл байдалд ороод байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here