Нүүр хуудас Гадаад мэдээ Пуэрто-Рико улсын иргэдийн 50 дээш хувь нь АНУ-ын давхар иргэншилтэй боловч сонгуульд...

Пуэрто-Рико улсын иргэдийн 50 дээш хувь нь АНУ-ын давхар иргэншилтэй боловч сонгуульд оролцох эрхгүй.

186
0

Пуэрто-Рико улсын оршин суугчид АНУ-тай харилцах харьцаандаа өөрчлөлт оруулж Америкийн 51 дэх муж болохын төлөө ард нийтийн санал асуулга явуулсанд  ард иргэдийнх нь 54 хувь нь өнөөгийн байдлаа өөрчлөх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Хүмүүсийн 61 хувь нь АНУ-ын бүрэлдэхүүнд багтахыг хүсч байгаагаа онцлов. Харин тусгаар тогтносон улс болохын төлөө хүмүүсийн таван хувь нь саналаа өгчээ.
Пуэрто-Рико улсын хувь заяаг Америкийн Конгресс шийдвэрлэх учиртай болов. Мөн тус улсыг хүлээж авах асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч шийдвэрлэх эрхтэй билээ. Пуэрто-Рико улс 1898 онд АНУ-д нэгдсэн бөгөөд өдгөө харилцан хамааралтай туурга тусгаар улсын статустай байгаа юм. Ирэх долоо хоногт тус улсын эрх баригчид албан ёсоор Пуэрто-Рико АНУ-ын 51 дэх муж болох асуудлаар Конгресст хүсэлтээ гаргах гэнэ. Пуэрто-Рико нь 9104 хавтгай дөрвөлжин км газар нутагтай 4,1 орчим сая хүнтэй бөгөөд Вашингтоны хяналтад байдаг ч газар нутаг нь АНУ-д хамаардаггүй юм. Тус улс бие даасан улс бөгөөд өөрсдийн гэсэн үндсэн хуультай. Пуэрто-Рико улсын иргэдийн 50 дээш хувь нь АНУ-ын давхар иргэншилтэй байдаг. Хэдий тэд давхар иргэншилтэй боловч Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхгүй байна.
Пуэрто-Рикочууд АНУ-ын паспорттай бөгөөд ольтригийг АНУ-ын муж улс болговол тэд Америкийн бүх сонгуульд оролцох ёстой. Бүгд найрамдах намынхан Пуэрто-Рикогийн статусыг өөрчлөхийн эсрэг байдаг бөгөөд ольтригийн хүн амын үндсэн хэл англиас гадна испани болдог нь бүгд найрамдахчуудад таалагддаггүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here