“Rio Tinto Group” 1700 км урт төмөр замаа жолоочгүй болгоход 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн.
“Autohaul” нэртэй төмөр замыг шинэчлэх төслийн туршилт дөрвөн сар гаруйн хугацаанд явагдсаны эцэст дууссан гэдгийг компани мэдэгдлээ. “Pilbara” дахь 1700 км урт төмөр замаа жолоочгүй болгохын тулд “Rio Tinto Group” 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн.
Энэ төсөл нь тус компанийн 2008 онд санаачилж байсан “Ирээдүйн уурхай” хөтөлбөрийн нэг хэсэг болон хэрэгжиж байгаа аж.
Төмөр замын сүлжээ 90 хувийн автомат удирдлагатай болсноор жолоочтой явдаг байсан үетэй харьцуулахад галт тэрэгний дундаж хурд зургаан хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.