Нүүр хуудас Гадаад мэдээ Санта Клаусын булш олджээ

Санта Клаусын булш олджээ

300
0

Санта-Клаусыг бид улаан дээл малгай, цагаан сахалтайгаар төсөөлдөг. Тэгвэл  Туркийн археологчид Санта Клаусын загвар болсон Николай-тахилчийн гайхамшигт булшийг олж илрүүлсэн гэнэ. Энэ тухай The Guardian мэдээлэв. Георадаруудын тусламжтайгаар эрдэмтэд Туркийн Демре хотын Гэгээн Николайн сүмийн доор орших эртний ариун сүмийг олж илрүүлжээ. Малталтын үед булшийг гэмтээх байх гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар ирээдүйд тэд булшинд хүрэх гэнэ. Гэгээн Николай нь МЭ-ий 343 онд Демрегийн сүмд булшлагдсан бөгөөд XI зууны үед түүний үлдэгдлийг нь Италийн Bari хот руу худалдаачид тээвэрлэжээ. Гэсэн хэдий ч Туркийн археологчид биеийг нь орлуулсан гэдэгт итгэлтэй байна. Тэдний бодлоор, жинхэнэ Николай тахилч Демред үлдсэн бөгөөд хулгайлагдсан яс нь үл мэдэгдэх тахилчийнх байсан гэж үзэж байгаа аж. Энэ оны тавдугаар сард Гэгээн Николайн дурсгалыг Баригаас Москвад аваачжээ. Итгэгчид Аврагч Христийн Католик сүмд үлдсэн зүйлсэд мөргөл үйлдэж болох аж. Тэнд 1.5 сая гаруй хүн зочилсон тухай мэдээлсэн байна. Гэгээн Николай нь МЭ III-IV зууны үед амьдарч байсан бөгөөд Христийн шашны гайхамшигт тахилч байсан гэж үздэг аж. Тэрээр хүүхэдтэй ядуу хүмүүст нууцаа бэлэг өгдөг байсан гэж үздэг. Энэ нь Христийн Мэндэлсний Баяраар түүний нэрийн өмнөөс бэлэг өгдөг уламжлалын үндэс болсон ажээ.

эх сурвалж: gereg.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here