Нүүр хуудас Гадаад мэдээ Соёо болгоных нь өндөр 100 м ба яг толгой дотор нь өрөөнүүд,хурлын...

Соёо болгоных нь өндөр 100 м ба яг толгой дотор нь өрөөнүүд,хурлын танхим байна.

562
0

Үслэг арслан заанууд нь 4000 жилийн өмнө устаж үгүй болохоосоо өмнө Сибирийн нутагт амьдарч байсан түүхтэй билээ.  Арслан зааны толгойн хэлбэртэй, хоёр соёо нь тус бүр 100 м өндөртэй зочид буудлыг Байгаль нуурын эрэг дагуу барихаар төлөвлөжээ.

Бүгд найрамдах Буриад улсын Уран барималч, архитектор Даши Намдаков мөхөж үгүй болсон энэхүү аварга том амьтанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Буриадын брендийг бий болгохоор зорилготой гэлээ.

Бүгд найрамдах Буриад улсын удирдлагууд Байгаль нуурын эрэг дээр баригдах арслан зааны толгойн хэлбэртэй тус зочид буудал нь жуулчдыг олноор татаж, дэлхийн хамгийн хөгшин бөгөөд гүн нуур болох Байгаль нууранд томоохон хөрөнгө оруулалт болно гэж үзэж байгаа гэнэ.

Буриад улсын тэргүүний үүргийг гүйцэтгэгч Алексей Циденов тус зочид буудал нь Baikal Harbour нэртэй цогцолборын нэгэн хэсэг болж баригдах талаар мэдэгдсэн байна.

Тэрээр, “Жуулчид зүгээр нэг энгийн буудлыг сонирхдоггүй. Харин нутгийн онцлог, өв уламжлал шингэсэн зочид буудлуудад буух дуртай байдаг. Саяхан бид манай архитектор Даши Намдаковын энэ төслийг Москва хотноо танилцуулаад ирсэн. Арслан зааны гавлын хэлбэртэй маш том байгууламж байгаа юм. Барилга түүхийн болон үндэстний онцлогыг шингээсэн. Соёо болгоных нь өндөр 100 м байх ба яг толгой дотор нь өрөөнүүд болон хурлын танхим байх юм. Энэхүү төсөл маань биеллээ олж, Байгаль нуурын эрэг дээр маань арслан заан “босох” байх гэж найдаж байна.” хэмээн ярьсан байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here