Нүүр хуудас Гадаад мэдээ Стокгольм хотод ABBA хамтлагийн музей нээгджээ

Стокгольм хотод ABBA хамтлагийн музей нээгджээ

173
0
abba_hamtlagiin_muzei
АББА хамтлаг 1982 онд яагаад тарах болсон шалтгааныг мэдэх боломжтой аж

~Стокгольм хотод ABBA хамтлагийн музей нээгджээ~

Дэлхийд алдартай дөрвөлд зориулсан музей цаашид байнгын үйл ажиллагаатайгаар дахин нээгдсэн байна.

Музейг 2013 онд байгуулж, энэ хугацаанд музейн сан хөмрөгийг байнга тэлсээр ийнхүү байнгын үйл ажиллагаатай болгож байгаа юм. Эндээс хамтлаг 1982 онд яагаад тарах болсон шалтгааныг олж мэдэж болох гэнэ.

ABBA хамтлагийн продюсер, яруу найрагч, дуучин Бьорн Ульвеусын ярьснаар тухайн цаг үед хамтлагийн дуучид маш их ачаалалтай ажиллаж, хамтлагийн гишүүдийн хувийн амьдрал ч хамтлаг тарахад хүргэжээ. Мөн хамтлагийн гишүүд тус тусдаа, хувийн уран бүтээлээ туурвих хүсэлтэй байсан учраас ABBA тарсан байна.

ABBA хамтлагт зориулсан музейд хамтлагийн гишүүдийн бие даасан уран бүтээлтэй холбоотой үзмэрүүдийг ч үзэж сонирхох боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here