Супер од Майкл Жексоны 19 настай охин Парис Жексон өөрийн цахим хуудсандаа маш идэвхтэй нэгэн билээ.
Тэрбээр саяхан цахим хуудаснаа “сэлфи” нийтэлсэн бөгөөд тус зураг нь цээжнийхээ дунд хийлгэсэн шинэхэн шивээс ажээ.
Ингэхдээ хоёр хөхөн дээрээ ягаан өнгийн цэцгэн эможи тавьсан байв. Төгсгөлд нь дуучин бүсгүй хүн бүр өөрийгөө илэрхийлэх эрхтэй хэмээн дурдсан байна.
Парис Жексон хэлэхдээ “Би үзэсгэлэнтэй, халуухан байдлыг үргэлж илэрхийлдэггүй. Бие мах бодийг шүтэн бишрэх ёстой ариун сүм юм. Хүн бүр хүссэнээрээ өөрийгөө илэрхийлэх эрхтэй. Та өөрийнхөө биеэ яахаа шийдэж зөвхөн консерватив үзэлтэй байж хувцасны ард нуугдахаа болих хэрэгтэй” гэв