Нүүр хуудас Гадаад мэдээ Тайландад Санта Клаусын хувцсаар…

Тайландад Санта Клаусын хувцсаар…

183
0
Тайландад Санта Клаусын хувцсаар...
Тайландад Санта Клаусын хувцсаар...
Тайландад Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ
Тайландын төв хэсэгт орших “Аютхая” мужид Санта Клаусын хувцсаар гоёсон 4 заан сургуулийн сурагчдад бэлэг гардуулан өгсөн байна. Тайланд улсад жил бүр ийм төрлийн өвөрмөц шинжтэй бэлэг тараах үйл ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой.

Энэ удаад зөвхөн нэг сургуулийн 15 хүртэлх насны 2500 орчим сурагч Санта Клаусын хувцастай заанаас бэлэг хүлээж авахаар цугларчээ. Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх, хүүхдүүдийг баярлуулах зорилгоор зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд оролцсон улаан өнгийн хувцсаар гангарсан заанууд бяцхан хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом, үлээдэг бөмбөлөг болон бусад төрлийн тоглоом, амттан бүхий бэлгүүдийг өөрийн урт хошуугаараа гардуулж өгсөн юм байна.

thailand d santa claus
Тайландад Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ

Энэ бол дэлхийн олон улсад бэлэг тараах маш өвөрмөц сонирхолтой үзүүлбэрт нэрлэгддэг. Улс орон бүр өөрсдийн давуу чанараа ашиглан ийнхүү шинэ жилийн баяраа угтдаг уламжлалтай. Эдгээрийн дундаас хамгийн сонирхолтой нь Тайланд улс байдаг юм. Санта Клаусын хувцсаар гоёж, гангарсан заанаас бэлэг гардаж авсан сурагчид маш их баяртай байгаа нь тэднээс гарч байгаа сэтгэл хөдлөлөөс шууд харагдаж байсан гэж зохион байгуулагчид нь онцолсон юм байна.

thailan d santa
Тайландад Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ
thailand d santa
Тайландад Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ
thailand santa
Тайландад Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ
эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here