Нүүр хуудас Гадаад мэдээ Трамп Путиныг хүндэтгэдэг

Трамп Путиныг хүндэтгэдэг

212
0

“Fox News” телевизийн сувгийн сэтгүүлч О’Рейли ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “алуурчин” хэмээн хэлсэндээ уучлалт гуйх ёстой гэж Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн. Кремлийн зүгээс ОХУ-ын ерөнхийлөгчийг доромжилсон хэмээн үзэж байгаа ажээ. Мөн ОХУ-ын сэтгүүлчдийн холбооноос хэнд ч хэн нэгнийг хүн амины хэрэгт буруутгах эрх байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Харин О’Рейли уучлалт гуйх бодолгүй байна гэж Оросын Риа Новости мэдээллэжээ.

Өнгөрсөн даваа гаригт O’Рейли нэвтрүүлгийнхээ үеэр “Уучлал гуйх тухай бодож байна. Гэхдээ тодорхой цаг хугацаа шаардана. Магад 2023 онд байж болох юм” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Билл О’Райлид ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг өмөөрсөн өнгө аястай санаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Путиныг хүндэлж явдгаа илэрхийлэхэд сэтгүүлч Билл О’Райли “Тэр чинь алуурчин шүү дээ” гэж хэлсэн юм. Хариуд нь Трамп “Эргэн тойрон зөндөө л алуурчин байна. Та манай улсыг ямар ч гэм зэмгүй гэж боддог юм биш биз дээ” хэмээжээ.

Өмнө нь буюу 2015 оны арванхоёрдугаар сард Трамп MSNBC сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн талаар “Манай улсын тэргүүнтэй харьцуулахад тэр улсаа удирдаж байна, ядаж л тэр бол удирдагч. Манай улс ч олон аллага үйлдсэн” хэмээн ярьж байжээ. Өнгөрсөн бямба гаригт Путин, Трамп хоёр утсаар Исламын улсын эсрэг хамтран ажиллах талаар ярилцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here