Нүүр хуудас Нийгэм Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч цахим болон хулгайн гэмт хэргээс сэргийлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч цахим болон хулгайн гэмт хэргээс сэргийлнэ

394
0

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар боллоо.

Уг зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим болон хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан гурван талын байнгын ажлын хэсэг байгуулахаар болов. Мөн цаашид цахим орчинд гэмт хэргийн чанартай мэдээ, мэдээлэл тархах, гэмт хэргийг сурталчлах, уриалан дуудах агуулга бүхий мэдээлэл, нэвтрүүлэгт үнэлгээ хийх зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here