Хакерын хоёр томоохон бүлэглэл криптовалют арилжааны газруудаас нийт нэг тэрбум ам.доллартай тэнцэх криптог хулгайлсан байж болзошгүй.
Дижитал ажиглалтын чиглэлээр ажилладаг “Chainanalysis” нэртэй компани уг мэдээллийг өгч, хоёр бүлэглэлийг тодорхойлж чадна гэдгээ мэдэгджээ.
Уг мэдээлэлд дурдсанаар энэхүү 2 хакерын бүлэглэл нь нэг удаагийн дайралтаараа л гэхэд ойролцоогоор 90 орчим сая ам.доллартай тэнцэх криптог хулгайлж байжээ.
Эндээс харахад уг хоё бүлэглэлийн үйлдэл нь криптовалютын түүхэнд хамгийн их мөнгийг хулгайлсан тохиолдол болж бүртгэгдэнэ.
“Chainanalysis”-ын мэдээлэлд бичсэнээс үзэхэд, дэлхийн хэмжээнд өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн, олон нийтэд ил болсон хакерын дайралтуудын 60 хувийг дээрх хоёр бүлэглэл дангаараа үйлджээ.
Дашрамд хэлэхэд “Chainanalysis” фирм нь тун саяхан “stablecoin”-д зориулсан KYT /Know Your Transaction/ буюу мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулинд нийцүүлсэн програм хангамжийг танилцуулсан билээ.
Уг фирмийн мэдэгдлийг өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээний ач холбогдлыг дөвийлгөх үүднээс гаргасан байж ч мэднэ гэх байр суурийг зарим шинжээчид дэвшүүлж байгаа юм.