Нүүр хуудас Гадаад мэдээ Хамгийн том цахим халдлага “WannaCry”

Хамгийн том цахим халдлага “WannaCry”

220
0
Хамгийн том цахим халдлага “WannaCry”
Хамгийн том цахим халдлага “WannaCry”
Хамгийн том цахим халдлага “WannaCry” вирусыг Хойд Солонгос тараасан нэв
Өнгөрсөн 5 дугаар сард, хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн том цахим халдлага гарсан нь “WannaCry” байсан юм. Энэ бол дэлхийн 150 орчим орны 300 мянган компьютерын “MS Windows” програмын хуучин хувилбарыг ажиллагаагүй болгосон вирус. Дэлхий нийтийг хамарсан энэхүү цахим халдлагыг аль улсаас, хэн үйлдсэн нь тодорхойгүй байсан.
Харин АНУ энэ халдлагад Умард Солонгосыг буруутгалаа. Гэхдээ, яг ямар учир шалтгаанаас, ямар баримт нотолгоонд тулгуурлаж Умард Солонгосыг буруутгаж байгаа тухай тодорхой мэдээлэл алга байна. АНУ-ын Засгийн газар, Умардын Засгийн газрын нэрийн өмнөөс ажилладаг Лазарус группийг энэ халдлагын гол сэжигтэн болгож байгаа юм.
Гэхдээ, Пхеньяны зүгээс энэ мэдэгдлийг үгүйсгэж байна. Лазарус групп өмнө нь буюу 2014 онд “Сони пикчерс энтертэйнмэнт”-ийн мэдээллийг хакердаж байсан нь илэрсэн юм. “WannaCry” вирус нь эхлээд компьютерын файлуудыг кодлох бөгөөд дараа нь дэлгэцэн дээр 300-аас 600 доллар төлөхийг шаардсан зурвас гарч ирдэг. Төлбөрийг төлөхгүй бол компьютерын өгөгдлийн сан гэмтэж, сэргээх аргагүй болдог байна.
Нейно “WannaCry”-ийн довтолгооныг  “зориуд төлөвлөсөн гэдэг нь илэрхий боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тун муу загварчилсан “өт” төдий зүйл, төлбөрийн систем нь ч дэндүү энгийн” хэмээн тодорхойлсон байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here