Нүүр хуудас Гадаад мэдээ Хамт ажиллаж байсан 5 хүнийг хөнөөгөөд амиа хорложээ.

Хамт ажиллаж байсан 5 хүнийг хөнөөгөөд амиа хорложээ.

134
0
 Өчигдөр буюу 6 сарын 5-нд АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод үйлдвэрийн ажлаасаа  халагдсан нэгэн залуу  хамт ажиллаж байсан таван хүнийг буудан хөнөөж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Жон Роберт Нойманн гэгч 45 настай энэ этгээд хагас автомат буу болон хутгаар зэвсэглэн өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн барилгад нэвтрэн ороод, хамт ажиллаж  байсан нөхдөө хөнөөж, дараа нь амиа хорлосон гэж цагдаа нар мэдэгдэв.
 Залуудаа АНУ-ын армид алба хааж байсан түүнийг үйлдвэрийн захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас нь халсан аж.
 Энэ хэргийг “террорист халдлага биш” гэж үзэж байгаагаа цагдаа нар хэлэв.

 Хохирогчдыг голдуу толгойн тус газар нь буудан хөнөөсөн байжээ. Гэмт этгээдэд галт зэвсэг эзэмших тусгай зөвшөөрөл байгаагүй аж.
Өмнө нь  мариухан хэрэглэсэн, согтуугаар жолоо барьсан зэрэг хэргээр  ял авч байжээ.
 Орландо хотод ижил хүйстнүүдийн “Pulse” шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд 49 хүнийг буудан хөнөөсөн хэрэг одоогоос жил гаруйн өмнө гарч байсан билээ. Энэ нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр нэг дор хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here