Нүүр хуудас Гадаад мэдээ Хойд Солонгос”Хвансон-14″ пуужин бүтээгчдийг БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Хойд Солонгос”Хвансон-14″ пуужин бүтээгчдийг БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

286
0

Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин “Хвансон-14”-ийг амжилттай туршсан нь улс орных нь стратегийн байр суурийг өөрчилжээ. Энэ талаар пүрэв гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хэлснийг ЦТАК мэдээллийн агентлаг мэдээлж, ТАСС уламжлав.

Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн тэргүүн, Солонгосын Ажилчдын намын дарга Пхеньяны “Мансудэ” их хурлын ордонд, энэхүү пуужингийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн эрдэмтэн, технологичдод шагнал гардуулсан байна. Ким Чен Ун эрдэмтдийг Ким Ир Сен, Ким Чен Ирийн одонгоор шагнаж, БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.

Хойд Солонгосын удирдагч “Энэхүү үйл явдал нь улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ цөмийн хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн намын чиг шугам зөв болохыг нотлон харууллаа” гэж дүгнэсэн байна. Тэрбээр шагнал хүртэгсэдтэй зургаа татуулаад, тэдэнд хандан “БНАСАУ-ыг цөмийн гүрэн болгохын тулд хамгийн хүчтэй стратегийн зэвсгийг чанарын өндөр түвшинд, хурдацтайгаар зохион бүтээхийг” уриалжээ.

ЦТАК агентлагийн мэдээлснээр, 7 сарын 3-ны өдөр Ким Чен Ун тив алгасах баллистик пуужин турших тушаалд гарын үсэг зурсан байна. Тэрбээр энэ үйл ажиллагааг өөрөө удирдан явуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here