Нүүр хуудас Нийгэм Түрүү бөхөд“Тоёота моторс”“Ланд круизер-200”мөн Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus 570 автомашин бэлэглэжээ.

Түрүү бөхөд“Тоёота моторс”“Ланд круизер-200”мөн Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus 570 автомашин бэлэглэжээ.

275
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд круизер-200” автомашин гардуулан өглөө.Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Тоёота Моторс” корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн оролцов. “Тоёота моторс” корпораци дөрөв дэх жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Энэ үеэр “Тоёота Моторс” корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын арслан Ц.Содномдорж танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд круизер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээв. Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. “Тоёота моторс” корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” гэв . Түрүү бөхийн бай шагнал “Ланд 200” автомашиныг “Тоёота”-гийн зүгээс өгсөн бол Уяачдын баярын үеэр улсын наадмын түрүү бөхдөө Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus 570 автомашин бэлэглэжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here