Нүүр хуудас Соёл урлаг Үндэсний их баяр наадмын даага, эрлийз бага нас, жороо морьдын уралдаан

Үндэсний их баяр наадмын даага, эрлийз бага нас, жороо морьдын уралдаан

1026
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан болж Салбар хорооны шийдвэрээр түрүү болон аман хүзүүлж орж ирсэн хоёр даагыг эрлийз гэсэн үндэслэлээр хассан тухайгаа мэдээлэв. Энэ талаар Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах ярихдаа “Барианд орохдоо түрүүлж ирсэн хоёр даага байгаа. Нэг нь Монгол Улсын тод манлай Бат-Эрдэнийн зээрд даага, хоёрт Баянхонгор аймгийн Богдын Д.Ганболдын хонгор даага байсан юм. Энэ хоёр даагыг комиссын шийдвэрээр хаслаа. Энэ хоёр нь анхны үүлдэрлэг байдлыг тогтооход уягдаж хасагдсан. Уягдсан хоёр даагыг хамгаалалтын ажилчдын нэг тавьж явуулсан байна. Хэн тавьж явуулсныг цагдаагийн байгууллага удахгүй тогтооно. Уг хоёр даага үүлдэрлэг байдлаараа хасагдсан нь манай бүртгэлд баталгаажсан байгаа. Сая дахин шинжихэд сэрвээний өндөр болон гадаад үүлдэрлэг байдал нь эрлийз байна гэсэн үндэслэлээр хасч бусад даагуудыг урагшлуулж байгаа юм” гэлээ. Уралдаанд нийт 282 даага хурдалжээ. Энэ жил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сэрвээний өндрөөр стандарт тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс нас насны ангилалд нэлээд хэдэн хурдан хүлэг хасагдаад байгаа юм. Даага насны уралдаанд ч мөн адил айраг, түрүүнд орж ирсэн морьдыг хасах шийдвэрийг Хурдан морины комисс гаргасан.Өөрөөр хэлбэ Даага насны уралдаанд ч мөн адил айраг, түрүүнд орж ирсэн морьдыг хасах шийдвэрийг Хурдан морины комисс гаргасан. Ингээд удаах байруудад орсон даагыг урагшлуулсан байна.

  1. Түрүү магнай – Говьсүмбэр аймгийн Баянгал сумын уяач Б.Нямсүрэнгийн дангар зээрд сартай дөрвөлжин дарга авсан байна.
  2. Аман хүзүү – Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хул алаг даарга
  3.  – Төв аймгийн Архус сумын уяач Б.Баярбаатарын хул даага
  4.  – Өмнөговь аймгийн Цогцтэций сумын уяач Т.Батмөнхийн халтар саран дэвсгэртэй дөрвөлжин даага
  5. – Төв аймгийн Сэргэлэн сумын уяач И.Өлзийхутаг сартай зээрд даага

Төрийн их баяр наадмын эрлийз бага ангилал буюу дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Батбаярын бор халзан түрүүлж, торгон жолоо өргүүлэв.

Аман хүзүүнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн бор, гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Ч.Хишигбаатарын хээр ,  дөрөвт Төв аймгийн Цээл сумын уугуул, улсын Алдарт уяач П.Баяраагийн сартай хүрэн, айргийн тавд Хөвсгөл аймгийн харьяат УИХ-ын Л.Мөнхбаатарын хул халзан хурдалж, түмэн олныг баясгав.  Уяачдын наадмын үеэр жороо морьдын уралдаан болсон юм. Жороо морьдын уралдааныг Булган аймгийн Рашаант сумын уяач Д.Жаргалсайханы цавьдар морь өнгөлж, тод магнай торгон жолоо өргүүлжээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын С.Мөнхбаярын харлаг, гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Батнарангийн хээр, дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Даваадоржийн хээр, тавд Сэлэнгэ аймгийн Сант сумын Батмөнхийн хүлэг тус тус айргийн тавд оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here