Нүүр хуудас Танд тустай ЖОР: Өндөг, хиамтай шарвин хийх үү…

ЖОР: Өндөг, хиамтай шарвин хийх үү…

733
0

ОРЦ

12 ш өндөг

1 аяга үрсэн чеддар бяслаг

130 гр хэрчиж бэлтгэсэн хиам

½ аяга сүү

Давс, хар перец

Оливийн тос

Яншуй

Хийх дараалал

Өндөг, хиамтай шарвин хийх үү

Хоолоо хийж эхлэхийн өмнө шарах шүүгээгээ урьдчилан халаана. Энэ хооронд саванд бүх өндгөө хагалж хийгээд сайтар холино. Үүн дээрээ сүү, давс, хар перец, яншуй зэргээ нэмж хийгээд мөн сайн хутгана.

Өндөг, хиамтай шарвин хийх үү
Шарвингаа хийхдээ төмөр cupcake-ны хэв ашиглах бөгөөд үүнийгээ урьдчилан тосолж бэлтгэнэ. Үүн дээрээ өндөгний зуурмагаа нэг бүрчлэн тэнцүү хуваан хийгээд тус бүрт нь хиамаа тэнцүү хийнэ.
Өндөг, хиамтай шарвин хийх үү

Хамгийн сүүлд нь үрж бэлтгэсэн бяслагаа мөн нэг бүрчлэн тэнцүү хуваан зуурмагууд дээрээ хийнэ.

Өндөг, хиамтай шарвин хийх үү

Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээндээ 20 минут хэртэй хийж болгоно.

Өндөг, хиамтай шарвин хийх үү

Бэлэн болсон шарвингаа хөргөсний дараа таваглан идээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here