Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Амин дэмээр баялаг СТУЖИН хийж идье

АМТАТ ЖОР: Амин дэмээр баялаг СТУЖИН хийж идье

2829
1
Амин дэмээр баялаг СТУЖИН хийж жор

   Монголчуудын амтархан идэх дуртай зүйлийн нэг бол стужин буюу царцаамаг билээ. Тэгвэл энэхүү амтат зоогийг хэрхэн бэлтгэж хийх жорыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

ОРЦ: 

  • Сонгино 1 ширхэг
  • Ус 4-5 литр
  • Лаврын навч 3 ширхэг
  • Давс 1-2 цайны халбага
  • Хар, улаан перц
  • Сармис 5-7 хумс
  • Үхрийн шийр 4ш
  • Лууван, Манжин

Хийх арга: 

Үхрийн шийрийг эвдэж бэлдэнэ тагалцагыг сайтар угааж цэвэрлээд саванд хийнэ. 1 шийрэнд 1,2л ус ногдоно гэж тооцоорой. Сонгиныг хальсалж бүхлээр нь хийнэ. Ингээд шөлийг буцалж эхэлмэгц галын хэмийг багасгаж шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар авч хаяна.

stujin
Амин дэмээр баялаг СТУЖИН хийх жор 01

Зөөлөн гал дээр таглаж тавиад 4-5 н цаг буцалгах,битүү чанагчанд 1 цаг 30 минут буцалгана ойр ойрхон шөлөн дээр тунасан өөх тосыг авч цэвэрлээрэй. Үхрийн шийрний мах хальс, шөрмөс нь аяндаа хууларч өөрөө салах болно. Энэ үед хууларсан мах, шөрмөсийг шөлнөөс шүүж гаргаад жижиглэн хярж хэрчинэ. Мах, шөрмөс олон цаг буцалсан тул амархан салж, хэрчигдэнэ.

stujin
Амин дэмээр баялаг СТУЖИН хийх жор 02

Шөлийг галаас гаргахаас 1 цагийн өмнө давс, хар перец, жижиглэн хэрчсэн сармис, лаврын навч болон хэрвээ хүсвэл хэрчиж бэлтгэсэн лууван, майлз, яншуйг хийж буцалгана. Царцмагийг царцаах савыг угааж бэлтгээд эхлээд жижиглэн хэрчсэн махыг тарааж хийнэ. Үүний дээрээс шөлийг хийнэ. Сав нь зузаан хуванцар сав байвал илүү тохиромжтой.

Ингээд эхлээд тасалгааны температурт хөргөсний дараа хөргөгчид хийж царцааж биежүүлнэ. Өөрийн дуртай сүмс болон нимбэгээр амтлаад амтархан зооглоорой.

stujiin
Амин дэмээр баялаг СТУЖИН хийх жор 03

1 сэтгэгдэл

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: [email protected]
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here