Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Гурвалжин будааны тэжээллэг салат

АМТАТ ЖОР: Гурвалжин будааны тэжээллэг салат

804
0
bor-budaanii-salat
Гурвалжин будааны тэжээллэг салат

Гурвалжин будаа бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Ийм учраас түүний чанарт эргэлзэх шаардлагагүй, учир нь түүнийг боловсрох явцад ямар ч бордоо хэрэглэдэггүй.

Энэ бүгд гурвалжин будааг ямар ч химийн бодисгүй байгалийн, эрүүл бүтээгдэхүүн болгож байгаа юм. Тиймээс гурвалжин будааны амтлаг САЛАТ хийх жороос хүргэж байна.

Орц:

  • гурвалжин будаа-500гр
  • хиам-250гр
  • эрдэнэ шиш-100гр
  • үрлэн лооль-100гр
  • ногоон огурцы-200гр
  • майонез
  • хар Перц

Хийх арга:

Гурвалжин будаагаа, будаанаасаа 3 дахин их буцалсан усанд хийгээд дэвтээнэ. 30минут орчим болоход будаа маань дэвтээд ус нь шингэсэн байна.

Ус үлдсэн бол шүүгээд авна. Бусад орцуудаа жижиг дөрвөлжилж хэрчээд,дээр нь дэвтсэн будаагаа нэмээд хар Перц,бага зэрэг давс зэргээр амтлаад майонезоор хутгана. Хоол ч хольц ч болохоор өег сайхан салат болдог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here