Нүүр хуудас Танд тустай ЗӨВЛӨМЖ: Өдөрт 8-10 аяга халуун зөгийн бал, нимбэгтэй УС уугаарай

ЗӨВЛӨМЖ: Өдөрт 8-10 аяга халуун зөгийн бал, нимбэгтэй УС уугаарай

136
0
haluun-us
Өдөрт 8-10 аяга халуун зөгийн бал, нимбэгтэй УС уугаарай

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна гэж ДЭМБ-ын хоолны зөвлөмжид өгүүлжээ.

Шингэний хэрэглээ:

• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:

• Халуун шөлтэй хоол идэх
• Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:

• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here