Нүүр хуудас Нийгэм Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног эхэллээ

Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног эхэллээ

73
0
oswor-nas-eruul-mend-01
Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног эхэллээ

Өсвөр үе, залуу нас нь хүний амьдралын шилжилтийн чухал үе бөгөөд тэдний насны онцлогт нь тохирсон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байдаг.

Тэгвэл “өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног”нь 2021 оны 4 сарын 5-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-өөс вебинар сургалтыг зохион байгуулжээ /2021-04-05/.

Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран 21 аймаг, 9 дүүргийн Өсвөр үеийн кабинетийн эмч, мэргэжилтэн, аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн албан хаагчид оролцов.

Сургалтад 100 холболтоор 200 гаруй оролцогчид хамрагдан, ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГТ нэгдэн, мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here