Нүүр хуудас Гадаад мэдээ Хойд Солонгосын пуужин хөөргөсөн нь 2017 он гарснаас хойшхи 11 дэх туршилт...

Хойд Солонгосын пуужин хөөргөсөн нь 2017 он гарснаас хойшхи 11 дэх туршилт болж байна.

216
0

2017 оны 7 сарын 4-ны  09:40 цагт Хойд Солонгосын Хойд Пёнган мужид байрлах Бангхён агаарын нисэр хүчний баазаас пуужинг хөөргөсөн тухай БНСУ-ын Ёнхап агентлагаас мэдээлжээ. Ийнхүү Хойд Солонгос  дахин пуужингийн туршилт явуулсан талаар Японы болон Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлж байна.

Японы Эн Эйч Кэй сувгаар пуужин Японы эзэмшлийн далайд унасан хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн болохыг мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад Хойд Солонгосын зүгээс пуужингий болон цөмийн зэвсгийн туршилтаа идэвхжүүлээд байгаа билээ. Энэ удаагийн пуужингийн туршилт 2017 он гарснаас хойш Хойд Солонгосын явуулсан 11 дэх туршилт болж байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын тал дээр АНУ-ын тэвчээр барагдсан хэмээн мэдэгдэж, ням гарагт БНХАУ болон Японы төрийн тэргүүнүүдтэй уг асуудлаар утсаар ярилцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here