Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдаж,”НҮБ-ын үндсэн дүрэм”-ийг ноцтой зөрчжээ.

Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдаж,”НҮБ-ын үндсэн дүрэм”-ийг ноцтой зөрчжээ.

461
0

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань  Энэтхэгийн цэрэг хилийн шугам давсан хэргийн тухай сурвалжлагчийн асуусан асуултад хариулжээ.

Гэн Шуань “8-р сарын 2-ны үдээс хойших байдлаар, Энэтхэгийн цэргийн 48 хүн болон 1 бульдозер хууль бусаар Хятадын хилд байсаар байсан  бөгөөд Энэтхэгийн их хэмжээний зэвсэгт хүчин хилийн шугам болон хилийн шугамын Энэтхэгийн талд цугларсан юм.

Энэтхэг Хятадын хооронд байгуулсан холбогдох механизмыг үл ойшоон, Хятадын талтай ямар ч хэлбэрээр харилцаагүй байдалд Хятадын нутаг дэвсгэрт орсон явдал нь хариуцлага алдсан бөгөөд ямар ч үр дагаврыг бодоогүй ажиллагаа юм.

Энэ нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдаж, “НҮБ-ын үндсэн дүрэм”-ийг ноцтой зөрчсөн хэрэг, Энэтхэгийн тал энэхүү хэрэгт холбогдох хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here