Хүүхэд хулгайлж, мөстэй хайрцагт хийн…

470
0
БИЧЛЭГ: Хүүхэд хулгайлж, мөстэй хайрцагт хийн, зарахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ
Хятадад хүүхэд хулгайлан авч явсан гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Тэд хүүхдүүдийг эд эрхтэнийг нь зарах зорилгоор хулгайлсныхаа дараа амь насыг нь хөнөөн, мөстэй хайрцагт хийсэн байжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, дэлхий даяар жилд нийт 100 мянга гаруй эрхтэн шилжүүлэх хагалгаа хийгддэг.

Манай урд хөрш Хятадад хууль бус эрхтэний наймаа газар авсан талаар гадны хэвлэлүүдэд мэдээлсээр байдаг. Эрхтэний наймаачид ихэвчлэн ядуу, хөгжил буурай орноос эрхтэн худалдаж авдаг байна. Тэд худалдан авсан эд эрхтэнээ Америк, Япон гэх зэрэг хөгжил сайтай орнуудад зардаг байна.

 

Хууль бусаар зарагддаг хүний эд эрхтэний 75 хувийг зөвхөн бөөр эзэлдэг. Элэг үнэтэй боловч эрэлт нь тийм ч их биш байдаг аж. Харин хамгийн үнэтэй эрхтэнд уушги болон зүрх тооцогддог аж.

Дээрх зорилгоор Хятадад жилд 2000 хүртэл тооны хүүхэд хулгайлагддаг бөгөөд тэдгээрээс цөөхөн нь гэртээ эргэж очдог байна. Хятадад энэ асуудал ихэд тулгамдаж буй асуудлын нэг ч эрх баригчид нь худалдагдсан хүүхдүүдийн статистик тоо баримтуудыг ил тод мэдээлдэггүй ажээ.

Хятадын шинжээчдийн тэмдэглэж буйгаар, өнөөдөр Хятадад хүүхдийн наймаа эрхлэгчид хүүхдүүдийг гараас гарт дамжуулан худалдаж, асар их ашиг хонжоо олдог байна. Гэмт хэрэгтнүүд хүүхдүүдийг ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийг бага орлоготой гэр бүлээс бага үнээр худалдаж авч, хүүхэдгүй хосуудад зардаг аж. Хятадад хуулиараа хүүхдийн наймаачдад ихэвчлэн цаазаар авах ял оногдуулдаг байна.

эх сурвалж: Medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here