Энэ бол цагдаагийн албаны автобус биш зүгээр л цахилгааны өндөр хүчдэлтэй цаазын тавцан юм. Дотроо гүйдэл дамжуулах 24 суудлаас гадна задлан хийх ширээн “тавилгатай”. Гэмт хэрэгтний ялыг гүйцэтгэсний дараа шууд газар дээр нь дотор эд эрхтнүүдийг нь задлан хийгээд авдаг болсноо, хэрэгтэн үхлийн дараа ч улсад өрөө төлөх ёстой хэмээн тайлбарлажээ. 2003 онд 32 хүний амь хөнөөсөн гэмт бүлэглэлийн толгойлогч, эрүүгийн гэмт хэрэгтэн Луи Ёнг, 2006 онд тэрбумтан Юан Баожинг, 2007 онд Хятадын Хүнс, эрүүл ахуй хариуцсан хорооны захирал Ценг Шиаою гэх мэт томчуудыг ийн “тэнгэр”-т илгээжээ. 2015 онд 1634 хэрэгтэн энэхүү тээврийн хэрэгсэлд “зочилсон” бөгөөд ихэнх нь эдийн засгийн гэх хээл хахуулийн гэмт хэрэгтнүүд байв. Энэ автобусны анхны “үйлчилгээг” Юньян тосгонд хэрэгжүүлсэн бөгөөд нэг дор 18 авилгачийг цаазалсан байна. Ханш нь 100 000 орчим долларын үнэтэй.