Нүүр хуудас Нийгэм Автобусны бүрэн бус байдал замын…

Автобусны бүрэн бус байдал замын…

489
0
Автобусны бүрэн бус байдал
Автобусны бүрэн бус байдал

Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлсээс шалтгаална.
Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа шалтгаан:
-нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж байна.

Тухайлбал сүүлийн 5 хоногт замын хөдөлгөөнд оролцож байсан:
-“Тэнүүн огоо” ХХК
-“Эрдэм транс” ХХК
-“ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том оврын автобус нь хөлдсөн, тормоз нь зуурсан, хий хураахгүй болсон зэргээс шалтгаалж эвдэрч замын зорчих хэсэгт зогсож зохиомол ачаалал үүсгээд буй.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here