Нүүр хуудас Гадаад мэдээ Царайлаг хэрэгтэнтэй загварын агентлагууд ашигтай гэрээ байгуулсан

Царайлаг хэрэгтэнтэй загварын агентлагууд ашигтай гэрээ байгуулсан

249
0

Энэ зураг дээрх залууг Мехи Аланте Лаки гэдэг. Тэрээр ердөө 20 настай боловч удаа дараалан гэмт хэрэгт татагдан баривлагдаж бас хоригдоод амжсан нэлээд туршлагтай гэж болохоор гэмт хэрэгтэн. Түүнийг ээлжит удаагаа машин хулгайлан зугтаад баригдсаны дараагаар цагдаа нар зургийг нь сэрэмжлүүлэг болгож хэвлүүлсний дараагаар амьдрал нь орвонгоороо эргэж хэрэгтнээс модель болж хувирчээ. Нүднүүд нь хоёр өөр өнгөтэй байсан явдал интернэт хэрэглэгчдэд ихэд таалагдсан тул царайлаг хэрэгтэн гэж нэрлэгдэж эрэн сурвалжлагдаж байсан зураг нь  олон мянган лайк авчээ. Үүний дараа загварын агентлагууд мань эрийг сонирхон тун ашигтай гэрээ байгуулсан гэнэ.  Одоо тэрээр тэнсэнгээр суллагдан гэрээний дагуу ажиллаж байгаа юм байна. Энд тэнд шоудаж яваад тэнсэнгийн нөхцлөө зөрчин буцаад шорон руугаа явахаас ихэд болгоомжилдог аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here